Анагаахын ШУ-ны хөгжилтэй зэрэгцэн хүнд өвчин, гэмтэл согогоос хүний амь насыг аврах хувь улам нэмэгдэж дундаж наслалт уртассаж байгаа ч нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн өвчтний хувьд голомт өвчнийг нь голлон анхаарч ханддаг байсан бол одоо хүн гэдэг талаас хандсанаар тухайн өвчтөнд хандах хандлага нь олон талт гэсэн зарчмын дагуу болж өөрчлөгдөж байна. Ялангуяа өвчин, гэмтлээс үлдсэн хөгжлийн бэрхшээлийн талаар авах арга хэмжээ үлдсэн амьдарлын хувьд “амьдралын чанар” гэсэн асуудалтай холбоотой тул тухайн шаардлага нь улам өсч байна.