Эрүүл мэндийн хамтын ажиллагааны хэлтсийн даргын мэндчилгээ
Олон улсын эрүүл мэндийн төвийн нэгэн бие болсонд баяртай байна.
Манай төв эрүүл мэндийн арвин мэдлэг мэдээллийн сантай бөгөөд өдөр бүр олон улсын үйлчлүүлэгч, өвчтөнд эмнэлгийн чанартай сайн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байна.
Манай төвийн нарийн мэргэжлийн төвүүд эрүүл мэндийн ухаалаг үйлчилгээг үзүүлж байна. Олон улсаас зорин ирж буй үйлчлүүлэгч та бүхэнд мэргэжлийн клиник бүрийн оношлогоо, эмчилгээ, эмчийн найдвартай зөвлөгөөг мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж байгаадаа баяртай байна. Таныг цаг алдалгүй шаардлагатай мэргэжлийн эмчид үзүүлэх боломжийг олгох бөгөөд дэвшилтэт тоног төхөөрөмж, лабораторийн үйлчилгээгээр түргэн шуурхай, үр дүнтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болно.
Манай эмнэлгийн эмч, сувилагч, координаторуудаас эхлээд бүх ажилчид үйлчлүүлэгч өвчтөн нэгдүгээрт гэсэн нэгэн хараан дор ажилладаг гэдэгт би итгэдэг. Таны санаа зовоож буй эрүүл мэндийн бүхий л асуудалд бид анхааралтай хандаж байгааг та олж харах бөгөөд бид тэрхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээх болно. Бид өдөр бүр өвчтөн тус бүрд хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээгээр хангахад анхаарал тавин ажиллах болно. Эдгээр нь манай төвийн алсын хараа, зорилго бөгөөд ирээдүйн анагаах ухааны мэдлэгийг түгээх, туршлага хуримтлуулан, шинэ нээлт хийн хамтран ажиллахаа ямагт батлан харуулах болно.
Манай төвийг сонирхон анхаарал тавьсанд их баярлалаа. Манай цахим хуудас танд бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна.
Director of KUIMS
GYEONG EUN MIN, M.D
국민건강보험공단에서 실시하는 일반검진, 암검진을 받으시려는 고객께서는
'국가검진 안내 바로가기'를 이용해 주십시오.
국민건강보험공단에서 실시하는 일반검진, 암검진을 받으시려는 고객께서는
'국가검진 안내 바로가기'를 이용해 주십시오.
잠시만 기다려주시기 바랍니다.