Мэргэшсэн, тав тухтай өвчтөний сэтгэл ханамж хангасан шүдний эмнэлэг
Эрүүл мэндийн байгууллагаас сайн үнэлгээг авсан Kёнхи их сургуулийн шүдний эмнэлэг нь өвчтөний тав тухыг хангах зорилготой салбар бүрийн мэргэжилтнүүд маань өвчтөнүүддээ түргэн шуурхай хамтын ажиллагааны үр дүнд хамгийн сайн эмчилгээг үзүүлдэг.
Бид шүдний их сургуулийн эмнэлэг болон хувийн шүдний эмнэлгүүдийн давуу талыг нэгтгэсэн ялгавартай, өндөр чанартай эмчилгээ хийснээр өвчтөний сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Тодруулбал эрүү нүүрний мэс заслын баг нь ам болон нүүрний хорт болон хоргүй хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүний ясны согогийг бичил нөхөн сэргээх, нүүрний гажиг (гажиг, нүүрний тэгш бус байдал, дээд доод эрүүний мурийлт, эрүүний ухралт)ны гоо сайхны мэс засал, нүүрний ясны хугарал (дээд ба доод эрүүний яс, шанаа, хамрын яс), шүлсний булчирхайн өвчний эмчилгээ, хиймэл шүд (имплант) тавих, буруу ургасан агт араа шүд авах, эрүү нүүрний тусгай халдвар гэх мэт өргөн хүрээний чиглэлээр мэргэшсэн.
Эрүү нүүрний мэс засал, шүдний протез тасаг, шүдний гажиг засал, xүүхдийн шүдний тасаг, буйлны өвчлөл судлал, шүдний гэмтэлийн тасаг, амны хөндийн тасаг, шүдний нэгдсэн эмчилгээний тасаг
국민건강보험공단에서 실시하는 일반검진, 암검진을 받으시려는 고객께서는
'국가검진 안내 바로가기'를 이용해 주십시오.
국민건강보험공단에서 실시하는 일반검진, 암검진을 받으시려는 고객께서는
'국가검진 안내 바로가기'를 이용해 주십시오.
잠시만 기다려주시기 바랍니다.