Хөх, бамбай булчирхайн мэс заслын тасаг (эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг)
Хөх, бамбай булчирхайн мэс заслын тасаг нь хөхний хорт хавдар болон бамбай булчирхайн хорт хавдрыг эмчлэхэд чиглэгддэг бөгөөд хөхний хоргүй хавдар болон дотоод шүүрлийн булчирхайн хавдар, бөөрний дээд булчирхайн хавдар гэх мэт паратироид хавдарыг эмчилдэг.
Үүний тулд мэс заслын, хавдар судлалын тасаг, цацрагийн хорт хавдрын тасаг, эмгэг судлалын тасаг, туяа судлалын тасаг, цөмийн анагаах ухааны тасаг, гоо сайхны мэс заслын тасаг, дорно дахины эмэгтэйчүүдийн тасаг тус бүрээс хамгийн сүүлийн үеийн мэдлэгт тулгуурлан өвчтөнд хамгийн сайн, олон талт эмчилгээг хийж байгаа бөгөөд Үүний үр дүнд 4 жил дараалан хөхний хорт хавдрын мэс засал хийдэг 1 дүгээр зэрэглэлийн эмнэлгийн байгууллагаар шалгарсан төдийгүй өвчтөнүүдэд шаардлагагүй химийн эмчилгээ хийлгэхээс сэргийлэн хорт хавдрын геномын шинжилгээг нэвтрүүлэн, нарийвчилсан хяналт шаардлагатай BRCA1/2 мутацитай Удамшлын гаралтай хөхний хорт хавдартай өвчтөнд мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээг үзүүлж байна.
Түүнчлэн хөхний хорт хавдартай байх магадлалтай өвчтөнүүдэд “Fast Tract” –аар дамжуулан түргэн шуурхай оновчтой онош болон онош батлагдсанаас 7 хоногийн дотор хувь хүний бүрт чиглэсэн эмчилгээний хөтөлбөрийг санал болгодог. Хагалгааны хувьд бид хөхөө хамгаалах мэс заслыг идэвхтэй хийж, бүрэн эмчилгээ хийлгэхийн тулд зайлшгүй хөхөө бүрэн тайрах тохиолдолд гоо сайхны мэс засалтай идэвхтэй хамтран ажиллах замаар аль болох эмэгтэйлэг байдлыг хадгалж үлдээхийн тулд хичээн ажиллаж байна.
Кёнхи их сургуулийн эмнэлгийн бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээний баг нь академиас хүлээн зөвшөөрөгдсөн удирдамжийг дагаж мөрдөж аль болох олон өвчтөнд хэсэгчилсэн бамбай булчирхайн хагалгаа хийснээр мэс заслын эмчилгээ болон түүнээс үүдэлтэй үр дагвараас болсон амьдралын чанар доройтолтыг багасгахыг хичээдэг.
Кёнхи их сургуулийн эмнэлгийн хөх, бамбай булчирхайн мэс засал (эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг) нь бүх төрлийн мэс заслыг зүсэлтээс авхуулаад оёдол хүртэлх мэргэжлийн профессор өөрөө хариуцан хийдэг бөгөөд өвчтөнийхөө сэтгэлийг ойлгодог сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн өвчтөнүүдийнхээ итгэлт хариу барьж байна,
국민건강보험공단에서 실시하는 일반검진, 암검진을 받으시려는 고객께서는
'국가검진 안내 바로가기'를 이용해 주십시오.
국민건강보험공단에서 실시하는 일반검진, 암검진을 받으시려는 고객께서는
'국가검진 안내 바로가기'를 이용해 주십시오.
잠시만 기다려주시기 바랍니다.